Хэрэглэж болох бусад хүмүүс
Үүнийг бас дараах хүмүүс ашиглаж болно. Үүнд:
- Сонсголын аппарат, дунгийн суулгац зэрэг сонсголын хэрэгсэл хэрэглэдэг сонсгол муутай хүмүүс.
- Тархины цус харвалт эсвэл мэдрэлийн гэмтэл авсны дараа сонсгол нь муудсан хүмүүс.
- Харь хэлний үгийг ойлгоход туслалцаа хэрэгтэй, гадаад хэл сурч байгаа хүмүүс.

Ерөнхий мэдээлэл
Энэ нь 3 түвшинтэй: амархан, дунд , хүнд. Түвшин бүр 5 хэсэгтэй. Хэсэг бүр 10 хос үгтэй.
Энэ нь олон хэл, аялгаар бий. Үүнд:
Аялга бүрийг нэг эрэгтэй, нэг эмэгтэй хэлнэ.
Бичлэг хийсэн үг бүрийг зөв сонсох нөхцөлийг хангахын тулд дуу хураагуурын болон видео бичлэгийн салбарт өргөн хэрэглэгддэг техникүүдийг ашигласан болно. Эрэгтэй, эмэгтэй хүний хэлж буй янз бүрийн хэл ба аялгуудыг сонсож байхад чанга сул нь өөр өөр болоод байхаас зайлсхийхийн тулд чанга сулыг ердийн болгох горим ашигласан бөгөөд бичлэг хийсэн үг бүрийг тодорхой чанга сул дээр тохируулсан болно.
Дунд зэргийн болон хүнд түвшинд бүх хэсгүүд нь арын шуугианыг давхар тавих боломжтой. Энэ нь хүн бодитоор хэлсэн мэт буйг дууриана гэсэн үг бөгөөд ялангуяа сонсгол муутай, тархины гэмтэлтэй хүмүүст тустай болно.
15 янзын арын шуугиан оруулсан болно. Сонгосон нэг янзаа МР3 формат дээр гаргаж болно.
Энэ хэрэглээний программыг амьд дуун хэлбэрээр эсвэл Bluetooth чихэвчээр хэрэглэж болно. Иймээс энэ нь эргэн тойрны хүмүүстээ саад бололгүйгээр хэрэглэж болно гэсэн үг.
Сүүлийн үеийн сонсголын аппаратууд, дунгийн болон бусад суулгацууд Bluetoothтэй шууд холбогддог. Иймд саяхан хийсэн суулгацтайгаа сонсох дадлага хийж байгаа нэг тал нь дүлий хүмүүст тустай.
Амьд дуу хоолойг ашиглаж байх үед энэ нь эргэн тойрны шуугианыг хэмждэг. Эргэн тойрны шуугиан хэт их байна гэж үзвэл энэ нь холхон очихийг зөвлөнө.
Энэ хэрэглээний программанд тайван үеийн түвшинг хэмждэг хэсэг бий. Энэхүү хэмжилтийн үеэр “Бид таны тайван үеийн түвшинг шалгаж байна. Зүүн талын хөндлөн дугуйг чимээгүй дээр эсвэл баруун тал руу нь чанга дээр нь дуу сайн сонсогдтол тохируулна уу” гэж хэлэх нь сонсдоно.
Энэ нь амьд дуу эсвэл сонсголын хэрэгсэлтэй ажиллаж байх үед дууны чанга сул нь тохиромжтой түвшин дээр байхыг баталгаажуулдаг.
Дунд зэрэг ба хүнд түвшингүүдэд арын шуугианыг хэрэглэх 6 янзын түвшин бий.
- Маш намдуу (app. SNR +20dB)
- Намдаа (app. SNR +15dB)
- Дунд зэрэг (app. SNR +10dB)
- Чанга (app. SNR +5dB)
- Маш чанга (app. SNR 0dB)
- Хэт чанга (app. SNR -5dB)
Эдгээрийг сигнал \хоолой\ аас шуугиан \арын чимээ\ харьцааг тооцоолох замаар тохируулна.
Сигнал нь янз бүрийн хэл аялгаар ярьж байгаа эрэгтэй болон эмэгтэй хүний дуу хоолой юм. 15 янзын шуугианы чимээг хураасан бөгөөд эдгээрээс нэгийг нь “Арын Шуугиан” хэсгээс сонгоно.
Илүү сайн ойлгуулахын тулд сигнал ба чанга сулын харьцааг тооцоолъё.
Жишээ 1: 60 децабелл чангаар ярих /сигнал/ бөгөөд ард нь агааржуулагч 40 дб-д дуугарна /шуугиан/. 60-аас 40-г хасаад дуу ба шуугианы зэрэг нь +20дб байна.
Жишээ 2: 50дб чангаар ярих /сигнал/ бөгөөд ард нь агааржуулагын 55 дб-н чангаар дуугарна /шуугиан/. 50-55: дуу ба шуугианы зэрэг -5 дб.
Амьд дуу хоолойтой ажиллах
Энэ нөхцөлд, тоон өгөгдөхүүнүүд шилжин, гар утасны чанга яригчаар сонсдоно. Гар утасны микрофоноос дуу авиаг хүлээн авч тоон өгөгдөл болгон хөрвүүлдэг.
Манай энэхүү хэрэглээний программ нь хэлбэлзлийг багасгах тохиргоотой ч дууны сонсогдох байдал ба хэмжилт гар утасны чанга яригч ба микрофоны чанараас шалтгаалдаг тул энэ нь заримдаа тохиолддог.
Манай хэрэглээний программ нь сонсож буй хүний дараах шат дамжлагуудаар оруулна.
1-р шат: Аудиогийн шууд оруулгыг сонго эсвэл бүү сонго, сонгоогүй бол:
2-р шат: Орчны шуугианыг хэмж
3-р шат: Тайван үеийн түвшинг тохируул
Дунд ба хүнд түвшнүүдээс эхлэн төхөөрөмж сонсогчийг дараах шатуудаар оруулдаг:
4-р шат: Арын шуугианыг асаа, эсвэл бүү асаа. Асаасан бол:
5-р шат: Арын шуугианы чанга сулын түвшинг сонго
6-р шат: Арын шуугианы төрлийг сонго
5 төрлөөс бүрддэг түвшинг дуусгасан бол үр дүнгээ мэйлээр илгээж болно.
Үр дүнд дараахууд багтана. Үүнд:
- Хувийн ба тоон өгөгдөхүүнүүд
- Ашигласан түвшин ба төрлүүд
- Орчны шуугианы хэмжээ
- Тайван үеийн түвшин
Аудио шууд оруулга/Bluetooth ажиллах нь
Энэ нөхцөлд дижитал өгөгдлийг таны утаснаас сонсголын аппарат, чихний дунгийн суулгац, сонсголын суулгац эсвэл Bluetooth-тэй холбогдох боломжтой сонсох төхөөрөмжид шууд дамжуулдаг.
Аудио шууд оруулга/Bluetooth горим, гар утасны чанга яригч ба микрофон нь идвэхгүй байна. Иймд орчны шуугиан, тайван үеийн түвшин, арын шуугианы түвшинг бас хэмжиж болохгүй байна.
Сонсогчийг дараах дамжлагуудаар орохыг зөвлөнө.
1-р шат: Аудио шууд оруулгыг сонго эсвэл бүү сонго. Сонгосон бол:
2-р шат: Тайван үеийн түвшинг тохируул
Дунд ба хүнд түвшнүүдээс эхлэн дараах дамжлагуудаар орохыг зөвлөнө.
3-р шат: Арын шуугианыг асаах эсвэл бүү асаах. Асаасан бол:
4-р шат: Арын шуугианы түвшинг сонго.
5-р шат: Арын шуугианы төрлийг сонго.
Аудио шууд оруулга/Bluetooth, төхөөрөмжүүдийн хооронд тоон өгөгдөхүүнүүд шууд дамжих ба цаашид чанга сулын түвшинг тохируулахад үгний дууны хүчний хэмжээнд суурилна.
Сигнал /дуу/ нь тайван үеийн түвшин ба арын шуугианы түвшний /1-6/ урьдчилан тооцоолсон харьцаагаар тохируулагдана. Энэ арга замаар шуугианыг боломжийн түвшинд тохируулна.
Манай хэрэглээний апп нь дуу шуугианы харьцаагаар шуугианыг тооцоолох алгоритмтай. Гэвч төхөөрөмжүүдийн хоорондын холбоос, гар утасны техникийн онцлог ба чадвар, ашиглаж буй сонсголын аппарат зэрэг хяналтаас гадуурх зүйлүүдээс болоод шуугианы эцсийн хэрэглээний түвшнүүдэд өөрчлөлт орж магад.